Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэд сайд Б.Мөнхтамир өчигдөр ажлаа хүлээж авсан. Тэрээр ажлынхаа эхний өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцжээ.
Уулзалтад Үндэсний хорооны Ажлын алба болон Нийслэлийн COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэв. Дэд сайд Б.Мөнхтамир олон улсын томоохон хэмжээний хурлыг зохион байгуулахад салбар хоорондын уялдаа холбоо хамгийн чухал болохын онцолж дараах чиглэлүүдэд анхаарахыг үүрэг болгожээ.
• Бүтээн байгуулалт ба Төлөвлөлт: Хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн ажил, хөрөнгө оруулалтыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэх.
• Санхүүжилт ба Гадаад түншлэл: Олон талт гэрээ, конвенцуудын хүрээнд хөрөнгө босгох, гадаад түншүүдийн дэмжлэгийг баталгаажуулах.
• Төсвийн асуудал: Үндэсний хорооны ажлын албаны 2025 оны төсвийн санхүүжилттэй холбоотой үүсэж буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх.
Бэлтгэл ажлыг чанартай, шуурхай зохион байгуулахын тулд яам болон Ажлын албаны өргөтгөсөн уулзалтыг тогтмолжуулж, мэдээлэл солилцох, төлөвлөгөөнд тусгагдсан ажил бүрийг хариуцах эзэнтэй болгож, хариуцлагыг тодорхой болгох, хэрэгжилтийг цаг хугацааны нарийн хуваарийн дагуу хянахыг даалгасан байна.
Эх сурвалж: БОУАӨЯ
| Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |