• Өнөөдөр 2026-03-20

ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ

2025-12-21,   5496

           Ард түмний гэдэс “тасарлаа”, бүсээ чангалсаар байтал. Эмнэлгийн хонгил нь хатгаатай хүүхдээр дүүрэн, хот, хөдөөгүй шатахуунгүй, хөлдөж үхэхэд бэлэн, эрүүл мэндийн даатгалын сан нь мөнгөгүй, хорт хавдар тэргүүтэй хүнд өвчтөнүүд нь үхэл, амьдралын заагт, төрийн албан хаагчид нь цалингүй, татвар төлөгчид нь дансаа хаалгачихсан, ардын багш нар нь цалингаа нэмүүлэхээ хүлээгээд суучихсан гээд түм буман асуудал энэ улсад яралзаж байна.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

        Утаатай, тас няс хийсэн Улаанбаатарын өвөл дэндүү урт. Идэр есийн хүйтэн эхэлж амжаагүй байхад ханиад томуунд дарлуулж эхэлсэн, нийслэлчүүд. Нийслэлийн түргэн тусламжийн төвд хоногт 2000 гаруй дуудлага ирж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар өссөн үзүүлэлт гээд бодвол эрүүл мэндийн салбарт аюулын харанга дэлдэж байгаа нь илт. Уг нь Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн халуун намраар “Ханиад томууны үед хүүхдүүдийг эмнэлэгийн коридорт хэвтүүлэхгүй” гээд ам гарч байлаа. Харамсалтай нь,  хэлсэн үгнийх нь шүлс ч хатаж амжаагүй шахам байхад эмнэлгийн коридор эхнээсээ дүүрч, хүйтэн шалан дээр халуурч, бүлээрсэн хүүхдүүд амь нэхэж,  тэвэрсэн эцэг эхчүүд эмнэлгийн байгууллагад хэдэн цагаар дараалалд зогсоод, сандарч байна. Сайдынх нь орон тооны зөвлөх сандарч гарч ирээд, сургууль, цэцэрлэгийг цахимжуулах санал гаргасан. Эмнэлгийнхээ хүчин чадал, авах арга хэмжээг өөрчлөхгүй хэрнээ хүүхдүүдийг гэрт нь “хорьж”, цахимжуулчихаж байгаа юм. Дээрээс нь, хамгийн ноцтой нь Эрүүл мэндийн даатгалын сан нь “дампуурчихсан”. Хорт хавдар тэргүүтэй хүнд өвчтөнүүд даатгалын сан мөнгөгүйгээс болж, мэс засалд орж чадахгүй үхэл, амьдралын заагт тарчилж байгаа юм. Дээрээс нь, эмч, ажилтнуудынхаа гүйцэтгэлийн 50 хувийг ч нэмж чадахгүй дээрээ тулчихаад байна шүү дээ.

ШАТАХУУН

       Г.Дамдинням сайд ард түмнийхээ тэвчээрийг шалгаж байна. Халуун намраас хахир өвлийн хүйтэн хүртэл хэчнээн ч удаа шатахуун тасрав. Иргэд хэдэн сар хонон өнжин дугаарлаж байна гэж санана. Яг л картын бараанд дуугарлаж байсан үе рүү буцчихсан аятай тэмцэлдэж байна. Тэр үеийнхийг бодвол ард түмэн нь үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс өөрөөр өөрчлөгдсөн зүйл алга, үнэндээ. Нийслэлд 247 шатахуун түгээх станц бий. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын “Сод Монгол”-ын 43, УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийн “Петро стар”-ын 39, УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөрийн “Тэс”-ийн 38, УИХ-ын гишүүн П.Батчимэгийн ах, дүү нарын “Шунхлай”-н 35 мэтээр. Уг нь Улаанбаатарыг шатахуунаар хэл амгүй хангахад хангалттай тоо. Даанч эд нар нь Г.Дамдиннямыгаа элэг бариад юм уу, ард түмнийг басамжлаад юм уу, эсвэл Засгийн газрыг барьцаалаад байдаг юм уу, шатахуунаа хэвийн олгохгүй өдийг хүрлээ. Г.Дамдиннямд “орилох”-оос өөр авч хэрэгжүүлж байгаа ажил алга. Төрийн ордонд үс, гэзгэндээ анхаараад, хэвлэлийн өмнө гарч ирэхээрээ сагсуу жаал шиг ард түмнийгээ “доромжлоод” сууж байна. Энэ оныг дуустал шатахуун хязгаартай олгох юм билээ. Оны дараа ч юу болохыг ард түмэн бүү хэл Г.Дамдинням мэдэхгүй. Өчигдөр Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны Газрын тос, бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “Шатахууны хомсдолын асуудал өнөө маргаашдаа шийдэгдэнэ. Монгол Улс өнгөрсөн жил сард 60 мянган тонн шатахуун хэрэглэдэг байсан. Долдугаар сард аймаг, сумдын 100 жилийн ой болсон. Тэр үед 75 мянган тонн  шатахуун хэрэглэсэн. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард 75 мянган тонн түлш авсан ч хомсдол үүссэн. Арванхоёрдугаар сард 82 мянган тонн шатахуун авахаар ОХУ-д захиалга өгчихсөн байгаа. Оноос өмнө үйлдвэрүүд шатахуунаа бүрэн нийлүүлэх ёстой" гэж мэдээлэл өгсөн. Үнэндээ, энэ зангууны үлгэр биз ээ. Одоо, өнөөдөр, маргааш гэдэг цаг хугацаа тэдний хувьд дуусахгүй юм байна.

БОЛОВСРОЛ

        Намаржин “нүдүүлсэн” П.Наранбаяр сайдын яс амрах болоогүй байна. Сургууль, цэцэрлэгийн өвлийн амралт эхэлж байгаа хэдий ч багш нарын цалингийн асуудал ахиад сөхөгдөх нь. Хүйтэн, сэрүүн орохоос өмнө багш нар ажил хаялт зарлаж, цалингаа нэмүүлэх асуудлыг тохиролцсон гэхдээ. Гэхдээ улс төсөвгүй, хэчнээн их наядын алдагдалтай учраас цалингийн асуудал дахиад хойшлох нь. Тэгэхээр ахиад асуудал үүснэ гэсэн үг. Багш нар хэзээ, дахиад ажилт хаялт зарлахыг мэдэхгүй. Цалингаа нэмүүлэхээс гадна гүйцэтгэлийн үнэлээний урамшууллаа авч чадаагүй, таван жилийн тэтгэмжээ аваагүй багш нар олон байна. Монголын хүүхэд, багачуудын сурах эрхийг багш нарын цалин, цахим хичээл хоёр үнэндээ зөрчиж байна. Дахиад ажил хаялт зарлавал боловсролын салбар дампуурах замдааа шударлаа гэсэн үг.

ТАТВАР, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИН, ТӨСӨВ

           Татвар төлөгчид “тасарлаа”. Бүсээ чангалж, тэмцсээр байгаад дууслаа. Татварын өр нь талийсан, компанийнхаа дансыг хаалгачихсан өчнөөн аж ахуй нэгж байна. Одоо тэдэнд тэсэх зай, тэвчээр ч байхгүй байж мэдэх нь. Данс хааж, бүдүүлгээр татвар төлдөг байдлыг хална гэсэн том амлалтад итгээд, итгэл нь тасарлаа.

Түүнээс гадна, төрийн албан хаагчид нь төсөв байхгүйгээс болоод арванхоёрдугаар сарын цалингаа авч чадахгүйд хүрч, төр гүйцэтгэлийн үнэлгээний төсвөө тавьж чадахгүйд хүрлээ. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй байгаа улс “дампуурчихсан” гэсэн үг биз дээ. Энэ мэт асуудал тоож байгаа ч юм алга. Дэд сайд, дээгүүр доогуур албан тушаалын томилгоо явагдаад, албан тушаалын бялуугаа хуваагаад л сууж байна.

Үнэндээ, Засгийн газар үнэнд гүйцэгдлээ. Цалин, тэтгэврээ тавьж чадахгүй, төсөвгүй, их наяд, наядаар нь алдагдалтай, 2026 оны төсвөө урьдчилж аваад, урд хормойгоо нөхөөд дууслаа.

 


ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 35
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 13:52:03
    уншигч: Улсад 32 жил ажиллад тэтгэвэртэ гарсан 1995 оноос нийгмийн даатгал төлж байгаад 2017 онд тэтгэвэрт гарсан тэтгэвэрт гараад 8 жил боллоо өдөр тутамд нэмэгдэж буй хүнсний барааны үний өсөлтийг тэтгэвэрийн хөгшчүүлийн мөнгө хаана нь хүрэхгүй байна би одо харуулын ажил хийдэг тулдаа амьдарч байна ахмадын тэтгэвэрээ нэмээч Харамсалтайё
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-23 08:42:05
    Зочин: Энэ хүрэлсүхийн тоглоомын зг явж дийлэхгүй яалтчгүй яг таг суулаа даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-21 23:40:11
    Зочин: Цалин байхгүй тэт байхгүй бэнзээн байхгүй ер нь энэ улсд болж бгаа юм бна уу та минь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-21 22:22:59
    Зочин: Neg hesegiinhee tsaling nemne gej nugoo hesegiinhee karmaag segserch baigaa ne zuv zuiluu buzar bulai luivar heel hahuulid avtagdsan tur zasagiin uvaigui uildel nugel chin nudeeree bugsuuroo garah tsag ireh l bhdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-21 22:22:49
    Зочин: Neg hesegiinhee tsaling nemne gej nugoo hesegiinhee karmaag segserch baigaa ne zuv zuiluu buzar bulai luivar heel hahuulid avtagdsan tur zasagiin uvaigui uildel nugel chin nudeeree bugsuuroo garah tsag ireh l bhdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-21 22:22:41
    Зочин: Neg hesegiinhee tsaling nemne gej nugoo hesegiinhee karmaag segserch baigaa ne zuv zuiluu buzar bulai luivar heel hahuulid avtagdsan tur zasagiin uvaigui uildel nugel chin nudeeree bugsuuroo garah tsag ireh l bhdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-20 19:31:01
    Эрка: Засгийн газрыг огцруулж чаддаг хүмүүсээ оруулж ирсэн дээр шүү. Тэгэхгүй бол арай хэтэрлээ. Сангийн яам ажил хийлгэсэн мөнгөө өгөхгүй байж татвар авна гээд л үзээд л байна. Бүх салбар уналтад орлоо. Зөвхөн төрийн албан хаагчид нэмэгдэж нам дагасан боловсролгүй хулгайчууд хоолтой үлдэж бусад нь гудамжинд гарлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 19:05:52
    Өлсгөлөн: Энэ засгийн газрын сайд дарга нар болох Бямбацогт, Учрал, БЭнхбаяр нар Батнайрамдалыг Баярцогт нарын хүмүүстэй муухай харьцлаа гсн мөртлөө өөрсдөө хэнийг өмөөрөөд олны өмнө сонсголын дарга Батнайрамдалтай муухай харьцаад бгаа юм. Та нар инээгээд л байх байсан юм уу? Аягүй муухай харагдлаа. Би МАН- хүн. Та нар муу муухай хулгайч сайд нараа огцоруулахгүй .нөгөө л хулгайч нараа сайд дарга нарын суудалд сэлгэн байршуулж байна. Ахмадын тэтгэврийг дахин тооцох болон нэмэгдэлийг хүлээж байгаа шүү. Бид өлсөж, даарч ядарч байга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 18:22:06
    Зочин: 2хөршөө сайн хараа,үүнээс ч хүнд болно. ОЭ ийн засгийн газрын балгыг арилгах гээд л ажиллаж байна. 4,5н жил ОЭсээ шаардаж байх нь яасан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 18:21:25
    Z: МИАТ г өчнөөн тэрбумын өрөнд оруулсан Мөнхтамир гэгч хариуцлага хүлээх бус бүр дэвшээд дэд сайд болжээ ард түмнийг үнэхээр доромжилж бгаа бусуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 09:25:36
    Иргэн: Бат-амгалан, Дамдинням, Ундрам ....нар сайд болчихоор, хэн ч хийчихмээр ажил уу даа гэж бодогдох юм. Хүн хирээ, тэмээ тэнгээ мэддэггүй ээ гэж...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 06:00:43
    Өндөрхаан: Дээр нь нэмээд хэлэхэд УБ ын утаа..түгжирэл..бүтээгдэхүүнии үнэ арай дэндлээ..Иргэд зам др түгжирэх гж иим өндөр татвар төлсн блж бнуу..сда.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-19 05:46:46
    Улныхан: Дургүй хүрээд ч юм уу, энэ хэдэн саад нар яиар хүйтэн царайтай хаоагдаж бнаа. Дуракнууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 23:24:39
    Л.Цэнгэл : Хуурамч тоглоомын засгийн газар байгуулсан Занданшатар Батцэцэг Ухнаагийн Хүрэлсүх Г.Дамдинням Х.Ганхуяаг Д.Батлут Б.Бат-Эрдэнэ О.Батнайрамдал Н.Батсүмбэрэл Н.Учрал Чинбүрэн Б.Энхбаяр Т.Доржханд Н.Наранбаяр нар төр засгийн мэдлийн ажлыг хийх нь битгий хэл гэртээ ганц сандал ч хийгээгүй хүмүүс .Эдгээр хүмүүст хуурамч тоглоомын засгийн газар байгуулсан д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 23:00:48
    Мжнхбилэг: Зүгээр л огцруулаад шийдвэр гаргаж чадах хүнийг л томилоочдээ монголыг удирдчих ганц хүн бх блгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 22:53:27
    иргэн: Их хурлын ******** гишүүний саналаар огцорсон хүн биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 22:53:27
    иргэн: Их хурлын ******** гишүүний саналаар огцорсон хүн биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 22:53:26
    иргэн: Их хурлын ******** гишүүний саналаар огцорсон хүн биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 22:53:23
    иргэн: Их хурлын ******** гишүүний саналаар огцорсон хүн биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 22:53:20
    иргэн: Их хурлын ******** гишүүний саналаар огцорсон хүн биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 22:53:19
    иргэн: Их хурлын ******** гишүүний саналаар огцорсон хүн биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 22:51:39
    иргэн: ******** гишүүний саналаар Аль хэдийн огцорсон, иргэдийн дургүйцлийг хүргэсэн улайран зүтгэж тогтсон тогтворгүй Засгийн газар шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 22:12:58
    Varane: Нэг л итгэлгүй болчихлоо. Энэ ЗГазар удахгүй гэж найдья
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 21:59:15
    Иргэн: Ямар оронд амьдраад байна.Ард иргэдэдээ ивээлгүй харгис нийгэмд амьдарч байна.Томилогдож байгаа албтууд нь дандаа цүнх баригчид мэдлэг мэдрэмжгүй ёстой яамаар ч юм бэ дэ новшнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 21:12:18
    Зочин: Төр засгийг тогтворгүй байлгаж хулгайгаа нуух бүлэглэлийн мэдээ бололтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 21:12:05
    Зочин: Төр засгийг тогтворгүй байлгаж хулгайгаа нуух бүлэглэлийн мэдээ бололтой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 17:59:47
    Зуунай: Улсаа удирдЧИХ. ЧАДАМЖҮЙ. СҮГНҮҮД ЗАЙЛ. !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 17:40:53
    Иргэн: Занданшатарыг үтэр түргэн ЗГаас хөөж явуулсугай, ЕӨКийнхөө хошногыг долоог!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 17:29:05
    Ах: Мөнгөгүй юм чинь цагаан сар энэ жил Улаанбаатар хотод тэмдэглэхээ больцгооё.....малчид ямар мөнгө төгрөг амралт нэхэх биш тэмдэглэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 17:19:06
    Дорж: ЭНЭ ЗАСАГ ЦАГААН САР ХҮРЭЭД УНАХ БАЙХ ОО. БҮХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ ШТ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 16:16:27
    хх: энэ чинь шинэ засгийн газар шүү хуучин нь тарьсан гайг эд хурааж авч байгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 15:50:41
    Иргэн: Эрүүл мэнд боловсрол ургашаа биш хойшоо ухарсан цалин тэтгэвэрээ нэмж чадахгүй настнууд эмч багш нар нь гудамжинд өчнөөн суусан аж ахж ахуйнууд нь татварын дарамтанд орж хаалгөа барьсан бараг 9.10 сараас хойш шатахуун бараг тасарсан иргэд ажил амьдралаа алдаж доод тал нь 5-6 цаг бeнзинд очeрлож арай нэг хүрээд очихоор дуусчихдаг гэтэл баахан халаа сэлгээ томилгоо хийгээд байдөг энэ төр засаг болохгүй болчихоод байхад та хэд больчихооч арай дээр хүмүүс бөйгаа байлгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 15:47:02
    Танан: Ёстой хэрэг алга. Ажил хийгээд ч амьдрал сайжрахгүй улам уруудаад байх. МАН ард түмнээ ингэж амьдруулах гэж. Ойрд үнэхээр бухимдал төрөөд бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 15:25:47
    Хүрэлсүг: MCS-ийн засгийн газар ,худалдагдсан Хүрэлсүхтэйгээ хамт огцорвол байдал дээрдэх байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 13:55:01
    И: Хүүк өөрөө гэнэт огцордон шигээ өөрийн бүрдүүлсэн ЗГ-аа удахгүй өөрөө огцруулж тодроно ! ХАРААРАЙ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188