Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өвлийн улиралд зориулсан хэд хэдэн тендер зарлажээ. Тодруулбал, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт мөсөн гулгуур, баримлыг тодорхой байршлуулад байгуулахаар төлөвлөж, тендер зарласан байна. Тэгвэл бид дээрх хоёр дүүрэгт хийгдэх болсон мөсөн бүтээн байгуулалтын мэдээллийг хүргэж байна.
Хоёр жилийн өмнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойрогт мөсөн гулгуур байгуулж, иргэдэд нээлттэй үйлчилж эхэлсэн. Тэгвэл энэ онд мөн уг байрлалд мөсөн гулгуур байгуулахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 32-ын тойрогт мөсөн гулгуур байгуулах 100 сая төгрөгийн тендер зарласан байна. Тендерийн мэдээллийг арванхоёрдугаар сарын 5-нд хүргэж, арванхоёрдугаар сарын 15-нд зарлахаар болжээ. Ингэхдээ хялбаршуулсан журмаар хоёр цагийн хугацаатай үнийн санал аваад хаах ажээ. Тендерт Монголын хөрөнгө оруулалттай ямар ч компани оролцох эрхтэй гэнэ.
Мөн үргэлжлүүлээд, мөсөн гулгуурын талбайд мөсөн баримал, байгууламж барих 100 сая төгрөгийн тендер зарласан байна. Өөрөөр хэлбэл, 32-ын тойрогт 200 сая төгрөгөөр мөсөн байгууламж барина гэсэн үг. Тендерийн материалыг арванхоёрдугаар сарын 15-нд хүлээн аваад, 30 хоногийн дотор бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын дундуур мөсөн байгууламжийн бүтээн байгуулалт дуусна. Үндсэндээ, хоёр хүрэхгүй сарын хугацаанд уг мөсөн гулсуур, баримлыг иргэд үзэж, сонирхох нь. Ингээд төсвийн 200 сая төгрөг зарцуулагдана.
Мөсөн гулгуур, баримлыг зөвхөн Сүхбаатар дүүрэгт ч хийхгүй. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд ч хийнэ. Ингэхдээ мөн тендерийн үнийг 200 сая төгрөг байхаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнд хийгдэх мөсөн гулгуурыг 100 сая, мөсөн баримал, гэрэлтүүлгийг 100 сая байхаар төлөвлөжээ.
Тендерийн хугацаа, хүлээж авах хоног, иргэдийн ашиглах өдрийн тоо яг адилхан. Тодруулбал, тендерийн хугацааг арванхоёрдугаар сарын 12-нд байхаар төлөвлөж, хоёр цагийн хугацаатай материал, үнийн саналыг хүлээж авах юм байна.
Үүнээс гадна,
-Хан-уул дүүрэг 15 хороо, Үндэсний Төв цэнгэлдэх хүрээлэн гол талбайн гэрлэн чимэглэл- 30 сая төгрөг,
-Хан-уул дүүрэг 15 хороо, Үндэсний Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэлт туузан байгууламж- 80 сая төгрөг,
-Хан-уул дүүрэг 15 хороо, Үндэсний Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэлт талбай- 80 сая төгрөг,
-Хан-уул дүүрэг 15 хороо, Үндэсний Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гэрлэн байгууламж- 80 сая төгрөг,
-Хан-уул дүүрэг 15 хороо, Үндэсний Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэлт гудамж- 80 сая төгрөгөөр тус тус хийх аж.
| УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Г.БАТЗОРИГ 32-ЫН ТОЙРОГТ 200 САЯ ТӨГРӨГӨӨР МӨСӨН ГУЛГУУР, БАРИМАЛ ХИЙХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |