УИХ-ын гишүүн Э.Болормааг шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл гаргаад буй. Тодруулбал, түүнийг 2024 оны сонгуулийн үеэр гаднын хөрөнгө оруулалттай компаниас сонгуулийн санхүүжилт авсан нь Сонгулийн тухай хууль зөрчиж байна гэх хэрэгт буруутган шалгаж байгаа талаар хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Тэгвэл энэ асуудлаар тэрбээр байр сууриа илэрхийллээ. "Би энэ талаар удаа дараа тайлбар өгсөн. Үүнийг дахин сөхөж гаргаж ирлээ. Энэ асуудлыг дэгдээх сонирхолтой манай намын ах нар байх шиг байна. Гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан бол хуулийн дагуу нэгдүгээрт хандив өгсөн компани нь хариуцлага хүлээнэ. Хоёрдугаарт, нэр дэвшигч болон сонгуулийн штаб нь хариуцлага хүлээх ёстой. Үүнийг би санаатай үйлдэл гэж хардаг. Өөрөөр хэлбэл, энэ компани сонгуулийн хандив өгснийхөө дараа нэрээ өөрчилсөн. Энэ нь бусдыг төөрөгдүүлэх арга. Хэрвээ тийм бол тухайн сонгуулийг хариуцаж байсан ажилтнуудад торгууль ногдуулдаг зохицуулалтай. Аливаа гишүүний эгүүлэн татах хуулийн зохицуулалтгүй. Сонгуулийн үед ялагдахаа мэдэгдсэн, анхнаасаа зохиолоо зурсан байх магадлалтай. Ингээд нэг гишүүнийг эгүүлэн татаж, нөхөн сонгуулиар дахин гарч ирэхээр мөрөөдсөн хэдэн ах нарын хийж байгаа зохиол гэж харж байна. Тухайн компанийг би мэдэхгүй, танихгүй. Тиймээс тухайн компанийг санаатайгаар үүнийг зохион байгуулсан байж магадгүй гээд цагдаагийн байгууллагад би хандсан. Хэрвээ гаднын хөрөнгө оруулалттай гэдгийг нь мэдэж байсан бол ил тод нээлттэй дансаараа мөнгө аваад сууж байх уу" гэлээ.
| Э.БОЛОРМАА: Нөхөн сонгуулиар дахин гарч ирнэ гэж мөрөөдсөн хэдэн ах нарын хийж байгаа зохиол явж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |