УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр боллоо. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт гишүүдийн асуултанд хариуллаа. Тэрбээр С.Бум-Очир гишүүний төрийн өмчит компаниудтай холбоотой асуултанд “Төрийн өмчит компанийн бодлого зохицуулалттай холбоотой асуудал Ерөнхий сайдын харьяанд буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт харьяалагддаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 104 төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. 60 орчим мянган хүн ажиллаж байгаа. Орон нутгийн өмчит 300 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд 20 орчим мянган хүн ажиллаж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар Төрийн өмчит компаниуд 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнийг 2023 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад орлогын хэмжээ 10.1 хувиар орлогын хэмжээ 10.1 хувиар нэмэгдсэн. Ашгийн хэмжээ 15 орчим хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компаниуд бүгдээрээ ашиггүй ажиллаж байгаа биш. Тодорхой хэмжээгээр сүүлийн жилүүдэд Төрийн өмчит компаниудын орлого нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төсөвт төвлөрүүлж байгаа татвар, төлбөр, хураамж мөн нэмэгдэж байгаа. Мэдээж муу ажиллаж байгаа нь ч бий” гэв.
| С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |