АТГ-аас Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбатыг шалгаж байна Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад зээл олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлснийг албаны эх сурвалж онцолж байна. Түүнийг “Газ-Импорт” гэх компанид Банкны тухай хууль зөрчиж өнгөрсөн хугацаанд 223 сая гаруй иен буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлийг “Газ-Импорт” ХХК-д эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олгосон хэмээн үзжээ. Мөн “Газ-Импорт” ХХК өмнө нь авсан зээлүүдийнхээ зарцуулалтын баримтыг гаргаж өгөөгүй байхад ямар үндэслэл, журмаар дахин дахин зээл олгосон бэ гэдгийг шалгаж байна. Энэ асуудалд тэргүүн дэд захирал асан Ч.Энхбатаас гадна Хөгжлийн банкны газар, хэлтсийн дарга нарыг шалгах юм. Өнгөрсөн пүрэв гарагт Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлын үүрэгт ажлаа Ч.Энхбат хүлээлгэн өгснөөр Хөгжлийн банкны удирдлагуудыг Засгийн газраас шинээр томилоод байна.
| АТГ-т шалгагдаж байгаа Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат ажлаа хүлээлгэн өгсөн байна. |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |