УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр "Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай" хуулийн төсөл өргөн барихаар болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр "2017 оны Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор дөрвөн сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулсан мэдээлэл байна. Тэгэхээр энэ хууль бол төсвийн цоорхойг нөхөх хүртэл хэмжээний өндөр торгуультай, ард иргэдийг хохироосон, иргэдийн амьдралд хүндээр туссан хууль болчихоод байна. Цар тахлын үед иргэдийн орлого буурсан энэ үед өршөөлийн тухай хууль нэн шаардлагатай гэж миний бие үзэж байгаа.
Төрийн том сайд нар, орон нутгийн дарга нар жирийн алба хаагч нар, цагдаа нараар иргэдийг торгох төлөвлөгөөг гүйцэтгэдэг нөхцөл бүрдээд байна.
Энэ хуулийг өргөн бариснаар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэх болон шалгагдаж байгаа иргэдийг өршөөх юм. Урьдчилсан байдлаар энэ хууль нэг сая гаруй иргэдэд шууд нөлөө үзүүлнэ. Энэ хууль олон заалт байгаагаас тодруулбал ААН-үүдийн 10 хүртэлх сая төгрөгийн торгуулиас чөлөөлөх боломжтой юм. Харин том компаниудын 10-аас дээш сая төгрөгийн торгуультай тохиолдолд энэ хуулинд хамаарагдахгүй. Учир нь ихэнх нэг сая төгрөг хүртэлх торгууль байгаа юм. Торгуулиа төлж чадаагүй иргэд Эрүүгийн хуулиар ял аваад явж байна. Энэ хуулиар тухайн хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин торгуулийн мөнгөн дээр л өршөөл үзүүлж байгаа юм" гэлээ.
| Б.ПҮРЭВДОРЖ: Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэнд ӨРШӨӨЛ үзүүлэх хэрэгтэй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |