УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР Засгийн газрын гишүүдийг шүүмжиллээ. Тэрбээр “Эрх баригчид үг хэлэхээр өөдөөс хөмсөгөө битгий атируулаарай гээд байх юм. Засгийн газрыг ард түмэн сонгоогүй. УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгосон. Тийм учраас гишүүдийг яаж ярихыг нь битгий заагаарай” гэлээ. Мөн Сангийн сайд вакцины асуудлаар гаднаас мөнгө гуйж явахаар Оюутолгойг ашиглах хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм. Тэрбээр “Оюутолгойн гэрээндээ өөрчлөлт оруулаач ээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд Оюутолгой вакцины мөнгийг гаргаач ээ. Эрдэнэт үйлдвэрээс хэд дахин том шүү дээ” гэхэд САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР “Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг вакцин оруулж ирэхээр аажиллаж байна. Хөрөнгө мөнгө дутсан зүйл байхгүй. Бүх юмыг төр хийгээд байхаар хувийн хэвшил юу хийх юм бэ. Хүчтэй хувийн хэвшилтэй байж улс орон хөгжинө” гэсэн хариулт өгсөн юм.
| Ч.Хүрэлбаатар: Бүх юмыг төр хийгээд байхаар хувийн хэвшил юу хийх юм бэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |