Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай уулзах үеэрээ “Долоон жил тус албыг хариуцаж ажилласан ч бүрэн мэдээллээр хангаж чадахгүй байна.” гэх шаардлага тавьсан бичлэг цахим орчинд дэлгэгдээд буй.
Тэгвэл Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат гэж хэн болох талаар танилцуулж байна. Тэрбээр 2016 оноос хойш тус албан тушаалд томилогдон ажиллаж байгаа юм. Мөн 2016 онд Завхан аймгийн Улиастай хотын Жинст багаас Ардчилсан намаас нэр дэвшиж байжээ
Түүнийг УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавын ойрын хүн гэх нь ч бий.
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ НЬ ЖИЛИЙН ДОТОР ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ
Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг судлаад үзвэл тэрбээр 2017 оноос анх мэдүүлгээ өгч эхэлсэн байна. Тэгвэл бид 2021, 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулан танилцуулж байна.
Тэгвэл 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр нийт хөрөнгө орлого нь огцом өссөн мэдээлэл байна. Тодруулбал, нийт хөрөнгө орлого нь 175 сая төгрөгийн болж өссөн бол гэрийн бүлийн орлого нь 4.9 сая төгрөг болжээ. Улмаар 250 сая төгрөгийн хоёр хашаа байшин, нэг орон сууцтай, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Patrol- 1,Суудлын жижиг машин,Toyota, Prius c- 1 автомашинтай зургаан сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг хурдан удмын, хоёр адуутай гэж мэдүүлжээ. Мөн 25 сая төгрөгийн үнэлгээ бүхий газрын эзэмших болон өмчлөх газартай, мөн банк санхүүгийн байгууллагад есөн сая төгрөгийн хадгаламжтай, 138 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байна.
| ЗАСАГ ДАРГАТАЙГАА АМ ЗӨРСӨН ЗАВХАН АЙМГИЙН БОАЖ-ЫН ГАЗРЫН ДАРГА Б.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |