УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хотын дарга Д.Сумъяабазарын тойрогт нөхөн сонгууль явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “хотын дарга болох байсан юм бол яах гэж УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн юм бэ. Нөхөн сонгуулийг зардлыг хотын дарга Д.Сумъяабазараар төлүүлэх ёстой” гэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн дагуу нөхөн сонгуулийг явуулах асуудлыг хэлэлцэж байна гэсэн тайлбарыг өгсөн юм. Бусад улс орнуудад зардлыг нь өөрөөр нь төлүүлдэг зүйл байхгүй гэв.
Ингээд Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар болсон. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нөхөн сонгуулийг аравдугаар сард явуулах ёстой гэсэн байр суурийг ирлэрхийлж байсан юм. Хэрвээ УИХ-ын нөхөн сонгуулийг тусад нь явуулбал тэрбум орчим төгрөгийн зардал гарна. Харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь явуулбал 100 гаруй сая төгрөг зарцуулахаар байгааг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Тиймээс зардлаа бодож хамтад нь явуулахаар болсон гэж байлаа.
| Т.Доржханд: Нөхөн сонгуулийн зардлыг хотын дарга Д.Сумъяабазараар төлүүлэх хэрэгтэй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |