Ерөнхий нарийн бичгийн дарга нар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн Тамгын газар хоорондын Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан юм. Энэ нь уг протоколыг 15 жилийн дараа шинэчлэн байгуулж буй түүхэн үйл явдал болж байна.

Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Энэ удаагийн айлчлал хоёр улсын ард түмнүүдийн уламжлалт, найрсаг харилцааг баяжуулж, парламент болон Тамгын газар хоорондын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр, 10 жилийн өмнө Лок Сабха-гийн Тамгын газарт хуулийн төсөл боловсруулах чиглэлээр суралцаж байснаа дурсаж, тэрхүү сургалтаас олсон туршлагаараа Улсын Их Хурлын хуульчид болон төрийн захиргааны байгууллагын хуулийн мэргэжилтнүүдэд сургалт явуулж эхэлснээ танилцуулав. Цаашид хамтын ажиллагаагаа энэ чиглэлээр болон цахим парламентыг хөгжүүлэх, иргэд, олон нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулахад чиглүүлэх сонирхолтой байгаа” гэлээ.
Ноён Утпал Кумар Сингх үзэсгэлэнт Монгол нутагт зочилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, шинэчлэн байгуулсан протоколоор хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны таатай нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр, Лок Сабха-гийн Тамгын газар парламентын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод, цахим болгох чиглэлээр хэрхэн ажилладаг талаар танилцуулж, техник, технологийн дэвшлийг өргөн ашигласан Парламентын ордныг шинээр барьж нээсэн талаар дурдан, тус ордонд зочлохыг урив.
| МОНГОЛ УЛС, БНЭУ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР УУЛЗЛАА |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |