Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагалдуулан Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотой гаднын улсын иргэнд 60+40 буюу 100 жилээр газар ашиглуулах зүйл заалт орж байгаатай холбоотой УИХ-ын гишүүн Б.Энхбаяр эсэргүүцлээ илэрхийлж, цахим орчинд мэдэгдэл хийсэн.
Уг асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө “УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар долоо хоног болгон чуулганаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг батладаг. Олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг даргын зөвлөлөөр хэлэлцүүлээгүй. Тэгэхээр энэ долоо хоногт хэлэлцүүлэхгүй гэсэн үг. Улмаар уг хуулийн төслийг Засгийн газарт буцаана. Холбогдох газруудыг хэлэлцүүлэг, саналыг авах ёстой. Тиймээс энэ хуулийг буцаах саналтай хойшлуулсан. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг дагалдуулан Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд 60 жилээр газар ашиглуулж, 40 жилээр дахин сунгана гэж орж ирсэн. Энэ заалтыг хэлэлцүүлэхгүй гэж шийдсэн. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих агуулгаар асуудлыг оруулж ирж болно. Гэхдээ ийм хэлбэрээр оруулж ирж болохгүй. Хууль зүйн байнгын хорооноос Үндсэн хуульд нийцэхгүй гэдэг дүгнэлтээ мөн ирүүлсэн” гэлээ.
| Г.ЗАНДАНШАТАР: Гаднын улсын иргэнд 100 жилээр газар ашиглуулах хуулийн заалтыг Засгийн газарт буцаасан. Дахиж ийм заалт орохгүй |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |