Дорнод аймгийн Баян-Уул суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, түгшүүр зарласан талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Тодруулбал, тус сумын нэгэн эмэгтэйгээс коронавирусийн шинж тэмдэг илэрч, өндөр халуурч байгаа талаарх мэдээлэл юм. Энэ талаар Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамын газрын дарга Н.Бат-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр “Манай суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Зарим хүн цахим орчинд сумын нэр төрд халдаж, иргэдийг айдаст автуулж байх шиг байна. Одоогийн байдлаар манай суманд халуурч, коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй. Бид аймаг болон УОК-оос өгсөн шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос ирсэн хүмүүсийг бүртгэж, мэдээллийг нь цуглуулсан байгаа” гэлээ. Мөн тэрбээр “Энэ чухал цаг үед иргэдийг худал мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэв.
| Н.Бат-Амгалан: Баян-Уул суманд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |