“Рио Тинто” компанийн хамгийн чухал төсөл болсон “Оюу толгой”-н ордын гүний уурхайн бүтээн байгуулалт хойшлоод байгаа асуудалд Риогийн зүгээс Монголын талтай зөвшилцөхөөр тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. Гүний уурхайн зардал 6.75 ам.доллар хүртэл хэтрээд байгаа асуудлыг хурдан шийдвэрлэх үүднээс тэд бүтээн байгуулалтын зардалд зээлсэн Монголын талд ногдох хүүг бууруулах санал тавьжээ. Мөн Риогийн зүгээс олон тооны хуулийн болон төсөв, санхүүгийн бусад асуудлаа шийдэж нухацтай хандах, улмаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж хойшлуулан товлоод буй 2022 оны аравдугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байгаа аж.
Дээрх саналыг багтаасан бичгийг өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд, “Туркойз Хилл”-ийн захирал Стив Тибо нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд илгээжээ.
Уг оролдлого нь энэ сарын эхэнд гарсан Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой асуудлаар талуудын харилцаанд сэв гараад байсантай холбоотой юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллараар өссөн учрыг Хөндлөнгийн шинжээчдийн баг тогтоосон. Нийт 157 хуудас бүхий уг дүгнэлтээр Риогийн хэлсэн шиг газрын доорх чулуулгийн тооцож боломгүй нөхцөлөөс болж бүтээн байгуулалт хойшлоогүй, харин тэдний менежментийн алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэдгийг тогтоосон. Түүнчлэн дүгнэлтээр 12-90 сая ам.долларын зардал л чулуулгийн нөхцөл байдалтай хамаарна гэдгийг тодотгосон.
Хөндлөнгийн шинжээчдээс гадна АНУ болон Их Британийн санхүүгийн зохицуулах байгууллагууд ч мөн хугацаа хойшилсон уг асуудлаар Рио Тинто компанийг шалгаж буй.
“Оюу толгой” төсөл нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том төсөл бөгөөд олон мянган ажлын байрыг бий болгож буй. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол уг уурхай нь жилд 500 мянган тонн зэс олборлохуйц дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох юм. Гэсэн хэдий ч төслийг тойрсон татвар, санхүүгийн асуудал төслийг урагшлуулахад тулгарсаар байна.
Түүнчлэн Засгийн газрын зээлийн хүүгийн асуудлаас гадна “Оюу толгой”-н эзэмшлийн бүтцийн талаар ул суурьтай хэлэлцэхээр бэлдэж байна гэжээ. Мөн энэ мэдэгдэлдээ Монголын Засгийн газар болон “Туркойз Хилл”-тэй гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө боломжит хувилбарыг эрэлхийлэх үр ашигтай хэлцэл хийхийг зорьж байна гэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудлын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Эх сурвалж: Financial Times
| “Оюутолгой” төсөлдөө асуудалд орсон “Рио Тинто” компани Монголын талд зөвшилцөх санал тавив |
|
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |