Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 16:00 цагт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд очиж, саналаа өглөө. Тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхгүй гэдгээ илдэрхийлсэн юм.
Харин Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 07:30 цагт саналаа өгсөн бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 13:30 цагт саналаа өгсөн билээ. Мөн “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр буюу зургадугаар сарын 8-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн юм. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:40 цагт саналаа өгч “Сүүлийн 30 жил төрийн тэргүүн богино хугацаанд буюу дөрвөн жилээр ажиллаж ирсэн. Энэ удаа шинээр сонгогдох Ерөнхийлөгч зургаан жилээр ажиллах учир Монгол Улсад томоохон шинэчлэлт авчрах болов уу” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрог, 17-2 дугаар хэсгийн санал авах байранд 12:00 цагт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 11:40 цагт саналаа өгсөн юм.
Санал хураалтын ирц 16:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32.78 хувьтай байна гэх мэдээллийг СЕХ-ноос өгсөн. Тодруулбал, нийт сонгогчдын 32 хувь буюу 665 мянга 938 иргэн саналаа өгөөд байгаа юм. Сонгуулийн санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд саналын хуудсыг гараар тоолж, автоматжуулсан төхөөрөмжийн дүнтэй тулгах юм.
| Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 16:00 цагт саналаа өглөө |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |