-Танд баяр хүргэе ээ. Охин нь пара олимпын аварга боллоо шүү дээ?
-Баярлалаа. Ах нь зургаан хүүхэдтэй. Гурав дахь охин Сүрэнжав маань олимпын аварга болсонд их баяртай байна. Наймдугаар ангиасаа эхэлж таеквондогоор хичээллэсэн. Багаасаа зорьсон зорилготой, зорьсондоо хүрэхийн тулд их хичээнгүй, дайчин зан чанартай. Зорилго нь биелэж амжилтад хүрсэнд нь их баярлаж байна.
-Та тэмцээнийг нь үзсэн үү. Ялалт байгуулаад баярлаж байгаа агшин нь олон хүний хайр, бахархлыг төрүүллээ?
-Өнөөдөр л тэр баярлаж байгаа хэсгийг нь үзлээ, ах нь. Охин минь цоглог, сэтгэл зүй сайтай, өнгөлөг харагдаж байна лээ. Бид ч мөн баярлан, огшиж, сум орон нутгийн улс манайд цуглацгаачихсан, хөл хөдөлгөөн ихтэй байна.
-Охинтойгоо холбоо барьсан уу?
-Хараахан холбоо барьж амжаагүй байна. Өнөөдөр холбоо барьна.
-Олимпод оролцохоор явахад нь та юу гэж захиж хэлсэн бэ?
-Сэтгэл зүй сайтай, өөртөө итгэлтэй, зоригтой амжилттай сайн оролцоод ирээрэй гэж байсан. Хамгийн гол нь сэтгэл зүйгээрээ сайн байгаараа гэж хэлсэн. Охин минь өөрийгөө дайчилж, бэлтгэж ийм сайхан амжилтад хүрсэнд ах нь туйлаас баяртай байна.
-Алдар спорт хороо болон багш нарт нь та бас талархлаа илэрхийлэх байх?
-Тэгэлгүй яах вэ. Охиныг минь тусалж, дэмждэг бүх хүмүүст баярлалаа.
| ПАРА ОЛИМПЫН АВАРГА У.СҮРЭНЖАВЫН ААВ Д.УЛАМБАЯР: Охин минь ялалт байгуулаад цоглог, сэтгэл зүй сайтай, өнгөлөг харагдаж байсан |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |