Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой 2025 онд тохионо. Энэ хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус үзэсгэлэнд Монгол Улсын анхны төрт улс Хүннүгийн үеэс эхлэн Их Монгол Улс, Бурхны шашны дурсгалуудаас багтсан цогц үзэсгэлэн дэлгэгдэнэ. Чингис хаан Үндэсний музейгээс 2023 онд Франц улсын Нант хотноо “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 5 сарын хугацаанд дэлгэн нийт 250.000 гаруй хүн Монголын түүх, соёлын дурсгалтай танилцсан. Үзэсгэлэнд гарсан үзмэр олдворууд эдүгээ Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд 2025 оноос Чехийн Үндэсний музей, 10 сард Щвейцарын Цюрих хотын Ритберг музей болон Канад, Америк зэрэг улсуудад дэлгэгдэх юм.
Чехийн Үндэсний музей нь 1818 онд байгуулагдсан, 20 сая гаруй үзмэртэй бөгөөд энэ нь тус улсын музейн сан хөмрөгийн 30 гаруй хувь нь гэсэн үг, нийтдээ 300 гаруй судлаач, мэргэжилтэн, албан хаагчтай томоохонд тооцогдох энэ музей жилд 1.5 сая гаруй хүнд сан хөмрөгөө толилуулдаг байна. Тус музей дэх Монголын холбогдолтой 2,500 гаруй үзмэрийн тал нь шашин шүтлэг, үлдэх хэсэг нь Монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой үзмэр байдаг.
Мөн эдгээр дурсгалыг Соёлын яамны дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей хамтран “Чех дэх Монголын өв” номыг бүтээхээр ажиллаж байна.
| "ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН НИЙСЛЭЛ ПРАГА ХОТНОО НЭЭГДЭНЭ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |