Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон Сү Дун хоёр тал Улаанбаатар хотын метро төслийн гэрээг амжилттай байгуулж гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах гэрээг төлөвлөгөөт хугацаанд байгуулж чадсан тохиолдолд инженерүүдээс бүрдсэн төслийн багийг боломжит хугацаанд авчран ажил эхлүүлэхэд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Энэ үеэр БНСУ-ын түншлэлийн зүгээс “Метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулсан. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтой гэдгээ онцлон дурдсан. Түншлэлийн зүгээс мөн Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 хөтөлбөрөөр 4 жил суралцуулан, 1 жил дадлагажуулах хөтөлбөр танилцуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирээдүйд Монголын метроны системийг авч явах хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүнд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хэсгийг нийслэлийн 2025 оны төсвөөс гаргах боломжтой. Энэ ажлыг дотоодын их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулна гэдгээ хэллээ.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэлхийн хэмжээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай түншлэлтэй хамтран ажиллах гэрээний хэлэлцээ эхлүүлж буйдаа талархал илэрхийлсэн юм. Ийнхүү “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулах хэлэлцээ эхэлж байгаа бөгөөд Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Цолмон ахлан ажиллаж байна.
Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.
| Метроны зөвлөхөөр шалгарсан түншлэлтэй гэрээний хэлэлцээ эхлүүллээ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |