Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Баяр наадмын үндэсний бөхийн допингийн шинжилгээг Герман Улсын Дрезин хотын "WADA"-ийн итгэмжлэгдсэн лабораторт явуулах юм байна. Шинжилгээний түргэвчилсэн хариу 48 цагийн дотор гарна. Харин дэлгэрэнгүй хариу 14-21 хоногийн дотор гарах ажээ. Долдугаар сарын 13-ны өдрийн Германы руу нисэх хуваарь онгоцоор допингийн сорьцыг явуулах гэнэ.
Тэрбээр “Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан. Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-ээс эхлэн “enaadam.mn” вэб сайтаар цахимаар худалдаална. Төв цэнгэлдэх орчимд хоол, хүнсний 177, худалдаа үйлчилгээний 65 асарт зөвшөөрөл олгоно.Нэгдсэн асрын зохион байгуулалтыг бий болгосон. Төв цэнгэлдэх орчмыг “Нарантуул-1”, “Нарантуул-2” болгохгүйн тулд хувиараа худалдаа эрхлэхийг зөвшөөрөхгүй. Мөн цэнгэлдэх орчимд 7850 орчим машины зогсоолыг бэлтгэсэн. Бүх зөвшөөрлийг долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “ulaanbaatar.mn” сайтаар олгоно. Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрлийг зөвхөн ААН-үүдэд, харин худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг иргэн, ААН-үүдэд олгоно” гэв.
Мөн “Наадмын зөвшөөрлийн үнэ 330-660 мянган төгрөг байна. Үүн дээр хогийн 275 мянган төгрөг болон цахилгааны мөнгө нэмэгдэнэ. Аж ахуйн нэгж, байгууллага ширээ сандал, сав суулгатайгаа л очно. Цахилгаан эрчим хүч, асраар хангана. Хуушуур хайрсан тосоо зүлгэн дээр асгавал хариуцлага тооцно. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан худалдааны 40 асар байршуулна. Ингэснээр жуулчид худалдан авалт хийх боломжтой болно. Хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй. Тиймээс наадмын өдрүүдэд бараа таваараа аваад цэнгэлдэхийг зорьж хүндрэл учруулахгүй байхыг хүсье” гэв.
| Бөхчүүдийн допингийн шинжилгээний сорьцыг Германд шинжлүүлж 48 цагийн дотор хариуг авна |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |