Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өгч байна. Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэлбэ голын далан, голын голдирол, бургасны талаар ярьж байна. Энэ бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор байгаа бургас, даг, хагшаасыг бид зөөж байгаа. 1966 оноос хойш сэлбэ голын даланг байгуулсан. Улаанбаатар хотод нийт 24 км даланг байгуулсан. Энэ жил 1.5 км төмөр хийцтэй далан хийнэ. Хүмүүс мод, бутыг устгаж байна гэсэн. Инженерийн байгууламж дотор мод, бургас байх ёсгүй. Хуульд заалттай байгаа. Сэлбэ болон Туул голын даланг зөв зохистой авч явах талаар монголын эрдэмтдийн хийсэн судалгаа байгаа. Бүх зүйл шинжлэх ухааны үндэстэй. Бид урьдынхаа алдааг давтахгүй байхыг хичээж ажиллаж байна. Өмнө жилийн үеийг давсан ус ирсэн ч бид эрсдэлгүй давсан. Энэ жил үерийн эрсдэл олон тохиох талаар мэдээлэл ирсэн. Тиймээс урьдчилж бэлдэж байна. Лаг шаврыг шөнийн цагаас зөөж байгаа. зарим бургасыг зөөж, шилжүүлж байгаа. Бургас авснаар үерийн эрсдэлийг бууруулна” гэв.
| Ц.Төрхүү: Сэлбэ голын далан инженерийн байгууламж учраас бут, бургас байх ёсгүй |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |