Нийслэлийн онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өгч байна. Энэ үеэр НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хоёр хоног орсон борооны улмаас Туул голын үерийн түвшин 260 сантиметр байх ёстойгоос 342 сантиметр болж үерлэсэн. Улаанбаатар хотын хэмжээнд түүхэндээ ийм хэмжээнд хүрч байгаагүй. 1966 оны үерээс 310 сантиметр, өнгөрсөн жилийн үерээр 311 болж үерлэсэн. Өнөөдрийн байдлаар 70 сантиметрээр татарсан. ОБЕГ-д нийт 211 удаагийн дуудлага ирсэн. Үерийн үеэр хүн амиа алдаагүй. Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Засаг дарга энэ сарын 29-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Мэргэжлийн байгууллага урьдчилан сэргийлэх журмаар ажиллаж байна. Өчигдөр ОБЕГ-т хоёр удаагийн золгүй дуудлага ирсэн. 13 настай хүүхэд СХД-т тогтоол усанд амиа алдсан мөн Сэлбэ гол 41 настай эрэгтэй амиа алдсан дуудлага ирсэн. Эцэг эхчүүдийг хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхааралтай байхыг хүсэж байна. Голын түвшин одоо ч үеийн түвшинд байгаа. Өнгөрсөн жилийн дөрвөн удаагийн том үерт ажилласан учраас энэ жил Нийслэлээс хөрөнгө гаргаж бэлтгэл хангаж ажилласан. Мэргэжлийн байгууллагууд ажил үүргээ эртнээс зохион байгуулж ажилласны үр дүнд айхтар эрсдэл гарсангүй. Өмнөх алдаагаа алдахгүйгээр зохион байгуулна” гэв.
| А.ДАШНЯМ: Мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийсэн учраас үеийн аюулыг эрсдэлгүй давлаа |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |