Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2024 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жин-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцлохын зэрэгцээ, Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулах нь хоёр улсын харилцаанд шинэ боломжийг нээх гол түлхүүр тул талууд хуваарийн дагуу үр дүнтэй ажиллах талаар саналаа хэлэв.
Мөн Монгол Улсаас хилийн чанадад хамгийн олон буюу 50 мянга гаруй иргэн БНСУ-д оршин сууж байгаа бөгөөд монгол, солонгос иргэд хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны хөгжил цэцэглэлтийн хурдасгуур тул Элчин сайдын хувиар харилцан зорчих нөхцлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жин Элчин сайд С.Сүхболдод ажлын амжилт хүсч, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахад Элчин сайдын үүрэг, тууштай байр суурь чухал болохыг онцлон тэмдэглээд идэвхтэй хамтарч ажиллана гэлээ.
Элчин сайд С.Сүхболд энэ өдөр БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Ази, Төв Азийн газрын захирал Кан Ён Шин-тэй танилцах уулзалт хийж, хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцов.
| БНСУ-д суух Элчин сайд С.Сүхболд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |