Зургаадугаар сарын 19-нөөс орж эхэлсэн борооны улмаас Сэлбэ, Дунд гол далангаа давж болзошгүй нөхцөл үүссэн. Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар өчигдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр тухайн орчимд ажиллан Сэлбэ, Дунд голын орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, лаг хагшаасыг цэвэрлүүлэхээр болсон.
Энэ хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу “Билгүүн монгол констракшн” ХХК, “Эко констракшн” ХХК, Ус сувгийн удирдах газар, Хот тохижилтын газруудаас нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр 25 автомашин механизмтай ажиллаж 1400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргав. Мөн Сэлбэ голын зүүн эрэг дагуу 200-300 см урт, 60-150 см өндөртэй шороон далан босгож, хүчитгэж байгаа юм. Тэрчлэн “Сэлбэ апартмент” орчимд ус соруулах хоёр машинаар 55 тонн ус соруулан, бохир усны гурван худгийг өндөрлөн борооны уснаас сэргийллээ.
Мөн “Эко констракшн” ХХК Сэлбэ голоос 50-100 шоо метр орчим шороог зөөж гаргасан бол “Акуа гарден”, “Ривер вилла” хотхон нийт дөрвөн автомашин механизмтай ажиллаж Дунд гол дагуух лаг хагшаасыг зөөж, цэвэрлэн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
| Сэлбэ, Дунд гол дагуу 1400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргав |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |