Үзлэг шалгалтаар Улсын Онцгой комиссын даргын 2024 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай”, Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”, Улсын Онцгой комиссын орлогч даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нарт “Зөвлөмж, чиглэл хүргүүлэх тухай” зэрэг эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Үерийн аюулын бэлэн байдлын үзлэгээр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн эрсдэлтэй байршил болон үерийн далан хаалт, барилга байгууламж, айл өрхүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа,.
Үзлэг шалгалтын үеэр 2023 оны 7, 8 дугаар сард Улаанбаатар хотод тохиолдсон үерийн аюулд өртөж, нүүлгэн шилжүүлэгдсэн айл, өрхүүд буцаж үерийн эрсдэлтэй газартаа ирсэн, эзэмшил эд хөрөнгөө буулгаж, газрыг чөлөөлөөгүй, үерийн эрсдэлтэй чөлөөлөх шийдвэр гарсан газрыг зарж борлуулахаар зар байршуулсан, авто засварын төв зэрэг зарим хуулийн этгээд шинээр барилга, байгууламж барьж өргөтгөл хийсэн, иргэд эрсдэлтэй газраа шинээр байшин барьсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг 2024 оны зургадугаар сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.
| Үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах үзлэг зохион байгуулж байна |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |