НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих арга хэмжээ” төсөл, “Нэг эрүүл мэнд” төсөлтэй хамтран 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн лабораторид малын эмийн үлдэц, бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх сургалтыг дөрвөн бүс болгон анх удаа мал эмнэлгийн салбарт зохион байгууллаа.
Энэхүү сургалт зохион байгуулагдсанаар аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн лабораториуд Европын холбооны журмын шаардлагыг хангасан аргаар малын мах, сүүнд антибиотикийн үлдэгдлийг тодорхойлох чадавх, бичил биетний тэсвэржилтийг тодорхойлох антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний чадавх тус тус бүрдэж нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Сургалтыг эхний ээлжинд төвийн бүс Өвөрхангай аймагт есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад Төв, Дундговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн Мал эмнэлгийн лабораторийн Ариун цэвэр, магадлан шинжилгээний эмч, Нян судлалын шинжээч эмч гээд нийт 12 албан хаагч хамрагдсан байна.
| Мах, сүүнд антибиотикийн үлдэгдлийг тодорхойлох чадавхийн сургалт боллоо |
|
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |