Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улсад гадаадаас ирсэн 12 иргэний шинжилгээний сорьцод омикрон илэрсэн гэдгийг өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Харин өнөөдөр таван хүний шинжилгээний сорьцод омикрон илэрлээ. Ингээд манай улсад 17 хүнээс омикрон илрээд байна. Энэ долоо хоногт коронавирусийн халдвараар өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлчийн хоёр хоногт халдварын тоо 1000-с дээш болсон. Нийслэлийн хэмжээнд 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймагт 50-с дээш хүнээс халдвар илэрч байгаа. Сүүлчийн нэг сарын хугацаанд хөдөлгөөн огцом нэмэгдэж, тэмдэглэлт баяр өргөн хүрээнд болсон. Тиймээс халдвараар өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Манай улсын нийт хүн амын 70 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан. Хоёрдугаар тунд 66.9 хувь, нэмэлт тунд 28.5 хувь хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй иргэн дөрөвдүгээр тунд хамрагдсан. Коронавирусийн халдварын дөрөвдүгээр давлагаа томуугийн халдвартай зэрэгцэж байгаа тул орны ачаалал нэмэгдэж байна. Эхний ээжид жирэмсэн эх, хүүхдүүд, ахмад настан зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх тул иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна. Манай улс коронавирусийн дөрөвдүгээр давлагааг хөл хорио тогтоохгүй даван туулахаар хариу арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.
| С.ЭНХБОЛД: Таван хүний шинжилгээнээс омикрон илэрлээ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |