Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам нарын нэр бүхий 26 шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сарын 28-нд хүлээн авч хянаад, Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр гэм буруутайд тооцож, Н.Чимэдлхамд нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жилийн хугацаагаар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болжээ. Мөн
-Б.Болорчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял,
-Ү.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 25.000.000 төгрөгөөр торгох ял,
-Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар тус бүр гэм буруутайд тооцож, Д.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,
-Н.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,
-Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.500.000 төгрөгөөр торгох ял,
-Б.Цацралт-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож,
-М.Золтуяа, Б.Ганзориг нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөр торгох ял,
-О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ял,
-Г.Насандэлгэрт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ял,
-Т.Ариунаа, -Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ял,
-Ж.Нэргүйд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.
Мөн М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, ялаас чөлөөлж, Нийслэлийн прокурорын газраас Б.Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр, Н.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар
| Хахууль авсан ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг гэм буруутайд тооцож, ял оноолоо |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |