
Зохиолч П.Батхуяг “Бурхангүй газар” /2004/, “Үйлийн үрийн байшин” /2008/, “Шинэ сэрэхүй” /2009/, “Тайзгүй жүжгүүд” /2010/, “Хэлбэргүй бодлогошрол” /2011/, “Эсрэг цаг” /2016/ тэргүүт бүтээлээрээ утга зохиолын “Алтан Өд” оны тэргүүн дээд шагналыг зургаан удаа хүртэж байсан юм. Түүний “Маргаашийг мартагсад” /2016/ жүжиг нь БНХАУ-д тоглогдож, “Үйлийн гурван чулуу”, “Хүний хүрэм” /2017/ драмын жүжиг, “Эр өндөг” /2015/, “Намайг оршуулаач” /2015/”, “Гал” /2017/, “Гар утас” /2018/, “Саксафон” /2018/ варьетте жүжгүүд УДЭТ болон үндэсний театруудын тайзнаа тавигдсан.
П.Батхуяг кино зохиолчийн хувьд “Хигээс” уран сайхны, “Жангар” олон ангит хүүхэлдэйн, “Хүрэл зүрх” богино хэмжээний, “Ариун номын эрэлд” баримтат киногоо зохиол тэргүүтнийг үзэгчдийн хүртээл болгожээ. Түүний бүтээсэн “Тайзгүй жүжгүүд” /2010/, “Ганцаардлыг иднэ” /2014/, “Моно & Момо” /2016/, “Чулуун бөмбөрийн нүргээн” /2021/ тэргүүт жүжгийн ботиуд нь монголын театрын урлагт өв болон үлдэж байна. Тэрбээр утга зохиолын шүүмж, театр, киноны шүүмж, эсээ, нийтлэлийн төрлөөр “Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи” /2005/, “Сүхбаатарын Батмөнх” /2005/, “Эсрэг цаг” 1,2,3, “Очирбатын Дашбалбар” /2018/, “Цаг хугацаа, орон зайн хэл” /2019/ театр, киноны шүүмж тэргүүт 20 гаруй ном бичиж, хойч үеийн судлаачид л зорьж тоог нь гаргахаар баялаг арвин оюуны өвийг монголчууддаа барьсан.
Зохиолч П.Батхуягийн хөдөлмөр зүтгэл, билиг авьяасыг төр засаг болон иргэний нийгмээс өндрөөр үнэлж, 2007 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 2012 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2013 онд “Алтан гадас” одон, 2015 онд СУИС-ийн “Шилдэг судлаач багш”, 2016 онд Азийн зохиолчдын зуны форумын шилдэг зохиолч, “Гэгээн муза” олон улсын театрын наадмын “Шилдэг жүжгийн зохиолч”, Судлаач шүүмжлэгч Ц.Мөнхийн нэрэмжит шагнал зэрэг утга зохиолын салбарын олон шагналыг хүртээжээ. Зохиолч П.Батхуяг Монголын Зохиолчдын эвлэлийн “Утгын чимэг” наадамд 6 удаа шагналт байрт шалгарч, 2021 онд “Агь нүдлэж байлаа” өгүүллэгээрээ тэргүүн байр эзэлсэн юм. Монгол тулгатны утга, соёлын гэрэлт од Пүрэвхүүгийн Батхуягийн дундаршгүй билиг авьяас, хөдөлмөрч хичээнгүй зан чанар, үнэнч шударга хүнлэг нөхөрсөг сэтгэл, гэгээн тунгалаг дүр утга зохиолын ахан дүүс, анд нөхөд, зуу зуун шавь нарын тань сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
| ЭМГЭНЭЛ: Пүрэвхүүгийн Батхуяг |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |