Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарч, "гурван барилга шатаж" байна гэх дуудлага өнөөдөр 05:06 цагт НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраасан байна. Энэ үеэр Тавантолгой ХХК-ийн захирал М.Ганбаатар тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Баруун бүсэд дөрвөн үйлдвэр ажилладаг. Түүний нэгт нь гал гарсан. Гал гарсан үйлдвэрийн гурван хатаах шугамын гурав дахь шугамд гал гарсан. Тиймээс зүүн бүсийн үйлдвэрийн нөөцөд байсан шугамыг ашиглаж, түлш тасалдуулахгүй нөхөж ажиллана. Нэг шугам өдөрт 150 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Зүүн, баруун үйлдвэр өдөрт 3000-3600 тонн шахмал түлш нийлүүлж байна. Зүүн бүсийн үйлдвэрт нөөц ажилтан ажиллуулахаар бэлтгэсэн байгаа.. Манай компани шатах бодис үйлдвэрлэдэг учир эрсдэлийн зэрэг өндөр. Хатаах шугамаар буюу 180 хэмийн температурт шахмал түлшийг хатаадаг. Тус шугамд багахан өөрчлөлт ороход уугих болон асах эрсдэлтэй. Тиймээс гурван машин 25 хүний бүрэлдэхүүнтэй галын анги манайд ажилладаг. Өнөөдөр түлшний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна. ОБЕГ болон цагдаагийн бие бүрэлдэхүүн үзлэг хийж, галын шалтгааныг тогтооно” гэв.
| М.ГАНБААТАР: Зүүн бүсийн үйлдвэр ажиллах тул түлш тасалдахгүй |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |