Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын энэ оны урьдчилсан дүнг өнөөдөр ҮСХ-ноос танилцууллаа. Улсын хэмжээнд энэ оны эцэст 67.3 сая толгой мал тоолуулсан байна. ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандын мэдээлснээр “Малын тоо өмнөх оныхоос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өсжээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр,
Нийт мал сүрэгт:
Өмнөх оныхтой харьцуулахад хонь нэг сая буюу 3.4 хувиар, үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар, адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4.0 хувиар буурчээ. Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг таван сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн олон малтай байна. Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440 мянгаар өссөн бол Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын хувьд малын тоо өмнөх оноос 5.2-712.8 мянгаар буурсан байна. Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.
Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ. Урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч өмнөх оноос 2.9 сая, бойжуулсан төл 2.6 саяар буурчээ. Мөн 100 эхээс бойжуулсан төл 68 байгаа нь өмнөх оноос зургаан төлөөр буурсан аж. Мөн улсын хэмжээнд гурван сая том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 1.5 сая, хонь 1.1 сая, үхэр 187.8 мянга, адуу 117.3 мянга, тэмээ 22.2 мянга байна.
| Энэ жил 67.3 сая толгой мал тоолуулжээ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |