Чингис хаан, Эзэнт гүрний түүхийн нэг сэдэвт номын "Алтан цуглуулбар-999" үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Тодруулбал, Монголын орчин цагийн дипломат албаны 110 жилийн ойд зориулан тус үзэсгэлэнг нээж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам, Монголын дипломатын академи хамтран дэлгэж байгаа аж. Мөн энэхүү ойд зориулан Монголын Дипломатын академийн гишүүд Чингис хаан, Эзэнт гүрний тухай гадаад, дотоодын эрдэмтэн мэргэд, түүхч, судлаачдын туурвисан нэгэн сэдэвт ном зохиолуудыг эрэлхийлэн цуглуулж, эмхлэн хөмрөглөх “Алтан цуглуулбар-999” хэмээх төслийн санаачлан хэрэгжүүлсэн байна.
Үзэсгэлэнгийн үеэр Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг "Энэ онд олон түүхт үйл явдал тохиож байгаагийн нэг нь үл тасрах алтан аргамж хэмээн эзэн Чингисээс уламжлан нэрлэж ирсэн Монголын дипломат алба, түүний үргэлжлэл орчин цагийн Дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ой юм. Монголчууд бид агуу түүхтэй, түүгээрээ бахархдаг ард түмэн. Тийм ч учраас хилийн чанад дахь өв соёлын дурсгалуудаа судлах, Монголын түүхэнд холбогдох зохиол, бүтээлүүдийг олж цуглуулах явдал манай дипломат албаны анхаарлын төвд байдаг чухал ажлын нэг билээ. Уг төслийн хүрээнд цуглуулж буй ном судар Чингисийн музей, Үндэсний номын сан хөмрөгт төвлөрч судалгаа, шинжилгээний эргэлтэд орно. Эрдэмтэн мэргэд, оюутан залуус, хүссэн хүн бүхэн уншиж судлах бололцоо өргөжихийн хэрээр олон улсын чингис судлалыг эх орондоо төвлөрүүлэн хөгжүүлэх ариун үйлс болно”гэв.
| "Алтан цуглуулбар-999" үзэсгэлэнгийн нээлт боллоо |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |