Ерөнхийлөгч Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын зүтгэлтнүүдэд төрийн дээд одон медаль гардуулсан билээ. Өнөөдөр МҮОНТВ-ийн "Монголын мэдээ" сувгийн тоймч Ж.Алтангэрэлд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэг олгосон юм.
Тэрбээр “Төрөлх нутаг Архангай аймгийн Өлзийт сумын нутаг ус, нутгийн олон минь намайг үргэлж түшиж явдаг гэж боддог, залбирдаг. Тэр бол миний амьдралын эхлэл юм. МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон уран бүтээлчдийн халуун сэтгэл, дэмжлэг, ханийн түшиг тулгуур, гудамжинд таарахдаа мэндэлдэг, урмын үг хайрладаг, дэмждэг үзэгчдийн хандлага намайг сэтгүүл зүйн салбарт хөлөө олох, чигээ олох зам мөрийг зааж, дэм болдог. МҮОНРТ бол дэлхийн тавцанд Монгол хэмээх туурга тусгаар улс байгаа цагт үргэлж алтан цамхаг нь өөдөө байна гэдэгт эргэлздэггүй. МҮОНРТ бол Монгол Улсын түүх юм. Энэ түүх тасрах ёсгүй. Ардчилсан он жилүүдэд байгуулагдсан Монгол Улсын найман удаагийн Улсын Их хурлын долоод нь сэтгүүлчээр ажиллаж байна. Улс төрийн үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид төрийн түүхийг бүтээгчид гэж боддог. Бидний үзгийн үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрд монгол төрийн түүх тасрахгүй. Сэтгүүл зүй зөв орших үед эрүүл төр тогтдог. Монголын сэтгүүл зүйн өмнө, өчүүхэн надад СГЗ цол хайрласан төр түмэндээ мэхийн мөргөе” гэлээ.
| Ж.АЛТАНГЭРЭЛ: Сэтгүүл зүй зөв орших үед эрүүл төр тогтдог |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |