Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран тус сангаас 2017-2022 онд хэрэгжүүлж байгаа Улс орны хөтөлбөр (Country Programme)-ийн 2021 оны хэрэгжилтийн тайлангийн хурлыг энэ арванхоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулжээ. Тайлангийн хуралд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 80 гаруй төлөөлөгчид оролцов.
Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нийгмийн хамгаалал, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг хүүхэд хамгааллын хөтөлбөр нь ядуурлын түвшнийг бууруулахад чухал ач холбогдолтой болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар сайшаан тэмдэглэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Коуасси-Комлан “Ковид-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газар үр дүнтэй ажиллаж байгааг тэмдэглээд, хүүхдийн боловсрол, хөгжлийн тасралтгүй байдлыг хангах чиглэлээр үзүүлсэн дэмжлэг туслалцаа, тухайлбал, цахим хичээлийн чанар хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж байгааг цохон тэмдэглэжээ.
Тайлангийн хурлаар хүүхдийн эсэн мэнд амьдрахуй ба хөгжил, тэгш хамран сургалттай, эрүүл чанартай сургалтын орчныг бий болгох, тэгш хүртээмжтэй нийгмийн бодлого, хамгааллын тогтолцоог хөгжүүлэх гэсэн 3 зорилтын хэрэгжилтийн талаар холбогдох яамдын төлөөлөл мэдээлэл хийж, санал дүгнэлтээ танилцуулав.
| НҮБ-ын хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй улс орны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн тайлангийн хурал болов |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |