Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын улс төр, эдийн засаг, түүх, соёл уламжлал болон нийгмийн хөгжил цэцэглэл, ололт амжилтыг дэлхий дахинаа түгээн сурталчлах, бодит мэдээ мэдээллийг дэлхий дахинд хүргэх гүүр болж ирсэнд талархал илэрхийлжээ.
Дэлхий нийтээрээ цар тахлын амаргүй цаг үеийг даван туулах хүнд сорилтой тулгарч байгаа онцгой цаг үед хэвлэл, мэдээллийн салбарын идэвхтэй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолж, Гадаад харилцааны яам Монгол Улсын гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаагаа бэхжүүлэх, иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг өрнүүлж буйг тэмдэглэсэн байна.
Монгол Улсад “Аль Жазийра”, “Синьхуа”, Жиньминь Жибао сонин, “Хятадын төв радио, телевиз CCTV”, “Асахи Шимбүн”, “Киодо Цүүшин”, “Фүжи” телевиз, “Mongolnow.com”, “Ройтерс”, “bne IntelliNews”, “Agence France Presse”, “Ассошиэйтед пресс”, “KBS” телевиз зэрэг нийт 13 хэвлэл, мэдээллийн агентлагийн 21 сурвалжлагч, зураглаачид байнгын үйл ажиллагаа явуулж байна.
| Монгол Улсад ажиллаж буй гадаадын сэтгүүлчидтэй уулзжээ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |