Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтсан Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовнатай уулзаж, хоёр улсын Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөр үзэглэсэн байна. Соёлын яам хооронд 2024 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд хоёр талын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тусгаж хоёр талын хөгжим, театр, бүжиг, тэр дундаа балетын урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээр тохирчээ.
Мөн дүрслэх урлагийн, номын сангийн, музейн, соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, соёлын салбарын боловсон хүчин, мөн салбарт бэлтгэгдэж байгаа оюутан залуусыг дэмжих зэрэг асуудлыг хамтран ажиллах хөтөлбөрт тусгасан байна. Ингэснээр хоёр улсын Соёлын яамны харьяа “Чингис хаан” музей, “Эрмитаж” музей, хоёр улсын номын сангууд зэрэг байгууллагууд хоорондоо хөндлөнгийн шат дамжлагагүйгээр шууд харилцах, яам хооронд хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг тухай бүрд шийдвэрлэх боломжтой болжээ.
Уулзалтад, ОХУ-ын талаас Соёлын орлогч сайд А.Ю.Манилова, Музей, гадаад харилцааны газрын Олон улсын соёлын хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.А.Кузнецов, тус хэлтсийн зөвлөх И.В.Мулин нар оролцсон байна.
Эх сурвалж: Соёлын яам
| “Чингис хаан”, “Эрмитаж” музей хамтран ажиллахаар болжээ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |