Монгол орны ой модны салбарыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас арваннэгдүгээр сард “Ойн салбарын үндэсний чуулган” төр, хувийн хэвшлийн нэгдсэн форумыг зохион байгуулсан.
Чуулганы хүрээнд ойн салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд нэгдэж “Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл”-ийг байгуулж, хамтран ажиллах санамж бичгийг 18 байгууллагын төлөөлөл үзэглэсэн юм. Энэ хүрээнд мэргэжлийн холбоодын нэгдэл үүсгэн байгуулах анхдугаар хуралдаанаа хийж удирдлага болон зөвлөлийн гишүүдээ баталсан байна.
Хуралдаанд 15 байгууллагын төлөөлөл биеэр оролцож "Ой модны салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл"-ийн Удирдах зөвлөлийн гишүүн 15, Хяналтын зөвлөлийн гишүүн 3 байхаар санал нэгдсэн бол Тэргүүнээр "Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл" ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Мөнхзориг, "Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо "ТББ-ын Тэргүүн Д.Өлзийбаярыг гүйцэтгэх захирлаар олонхын санал авч тус, тус сонгов. Тус хурлаар мэргэжлийн холбоодын нэгдлийн дүрмийн төслийг танилцуулж санал авсан бөгөөд дахин бичгээр санал авч дүрмийг эцэслэн батлахаар ажиллаж байна.
“Ой модны салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр болж ажиллах бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, ойн тогтвортой менежментийг хөгжүүлж, ой модны салбарын мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтэн, инженерүүдийн оролцоог хангахад тодорхой үүрэг хүлээн ажиллах юм.
Эх сурвалж: БОАЖЯ
| “Монголын ой модны мэргэжлийн холбоодын нэгдэл” хуралджээ |
|
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
“УРТ ӨДРҮҮД”-ИЙН ТӨГСГӨЛД ОСОРООГ БАЙНА ГЭЖ ХЭН МЭДЭХ ВЭ
2026-03-24 08:29:42
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |