“Манай улсаас Монгол Улсад 33 амьсгалын аппарат хандивлалаа” гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сияяарто пүрэв гаргийн орой мэдэгджээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн байна. “Унгар улс цар тахлын өмнөх давлагаануудаас суралцаж, эрүүл мэндийг хамгаалах амин чухал тоног төхөөрөмжүүдийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлсний дүнд ийнхүү “найрсаг орнуудад” тусламж үзүүлэх бололцоотой болоод байна” гэж П.Сияяарто Улаанбаатар хотноо болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Тэрбээр Унгарын цар тахлын дөрөв дэх давлагаатай тэмцэж буй гол хүчин зүйлийн талаар хэлэхдээ, Унгар улс Европын Холбооны /ЕХ/ орнууд дундаа вакцинжуулалтын хамгийн хурдан хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний байгууламжуудыг “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай бүх “стратегийн төхөөрөмжөөр” хангасан гэдгийг онцлов. Мөн Монгол Улсын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшаагаад, насанд хүрсэн хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулаад буйг онцлон тэмдэглэсэн байна. П.Сияяарто мөн Монгол, Унгар эдийн засгийн нягт харилцаатайг дурдаад, Унгар нь Улаанбаатарт Элчин сайдын яамаа байгуулсан ЕХ-ны зургаан орны нэг гэдгийг онцолжээ. Мөн Унгарын “Exim” банк хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх үүднээс 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлж буйг хэлэв. Түүнчлэн өнгөрсөн онд "нөхцөл байдал туйлын хүнд" байсныг үл харгалзан хоёр орны худалдааны эргэлт 19 хувиар өссөнийг тэмдэглэн хэлжээ.
Мөн Унгарын “Richter” эмийн компани Монголд 70 төрлийн эмийн бүтээгдэхүүн худалдаалж байгаагаас гадна Унгарын компаниуд 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Монголд анхны малын вакцины үйлдвэр байгуулж буйг тэрбээр мөн дурдлаа. Үүний зэрэгцээ сүүлийн зургаан жилийн хугацаанд, Монголын 500 гаруй оюутан Унгарын их сургуулиудад суралцаж эхэлснийг Унгарын Гадаад хэргийн сайд нэмж хэлжээ.
| Унгараас 33 амьсгалын аппарат хандивлалаа |
|
А.Алтанзул залуучуудын олимпын эрхээ авлаа
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |