Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам энэ сарын 23, 24-нд Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төлөөлөл Архангай аймгийн Төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж тариаланчдын төлөөлөлтэй уулзлаа. Архангай аймгийн Төвшрүүлэх суманд болсон уулзалтад 10 аж ахуйн нэгжийн төлөөлөл, аймгийн Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мэргэжилтэн оролцсон. Тариаланчид улаан буудайг биржээр арилжихыг дэмжсэн хандлагатай байсан бөгөөд
·Брокерын шимтгэлийн 0.1 хувийг цаашид өсгөхгүй байх
·Буудайны стандартыг дахин тодорхойлох
·Буудайны цавуулгийг тодорхойлох сайн лаборатори, багажтай байх
·Урамшуулал өгөхгүй байснаар бодит үнэ тогтох боломжтой зэрэг саналыг хэллээ.
Энэ жил Төвшрүүлэх суманд 27 аж ахуйн нэгж, иргэн 5819 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 5294 га-д улаан буудай, 420 га-д ногоон тэжээл, 65 га-д овьёос, 40 га-д арвай тариалсан байна. Энэ сарын 11-нд 500 орчим га талбай мөндөрт цохиулж хорогдол үүсгэсэн гэсэн мэдээллийг тэд өгсөн юм.
Харин Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон уулзалтад 15 аж ахуйн нэгжийн төлөөлөл, тус сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн оролцлоо. Тариаланчид биржээр улаан буудай арилжихыг дэмжиж байгаа бөгөөд 3-4 жилийн дараах үнийг урьдчилан мэдэх боломжтой болж, мэдээллийн сан үүсэх нь тэдэнд амар байх тул оролцохоо илэрхийлсэн.
Энэ онд Хархорин суманд 49 аж ахуйн нэгж, иргэд 8.300 га-д улаан буудай, 3230 га-д ногоон тэжээл, 102 га-д овьёос, 12 га-д арвай, нэг га-д эрдэнэ шиш, 100 га-д хүнсний ногоо, 130 га-д төмс тариалсан байна.
| Архангай, Өвөрхангай аймгийн тариаланчид биржтэй хамтран ажиллахыг дэмжиж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ |
|
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |