Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллахаар долоодугаар сарын 28-нд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан "Газар тариалан жимс жимсгэнэ" төсөлд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй эрдэмтдийн багийнхан Говь-Алтай аймгийн Засаг даргад өөрсдийн боловсруулсан төслийг танилцуулж, санал бодлоо солилцсон юм. Энэхүү уулзалтын эхэнд Засаг дарга О.Амгаланбаатар Хөдөө аж ахуйн их сургуультай уг төслийн хүрээнд хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсгээ үзэглэлээ.
Санамж бичигт: Аймгийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах экологи байгаль орчин - нийгэм - эдийн засгийн уялдаатай стратеги төлөвлөгөөг хамтран боловсруулахаас гадна мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийн дэвшил нэвтрүүлэх, сургалт дадлагын бүхий л үйл ажиллагаануудад бодитой үр дүнд хүргэх талаар тусгагдсан тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тус эрдэмтдийн багийнхан олон жилийн туршлага, судалгаан дээр батлагдсан бодит үр дүнг гаргах зорилгоор долоодугаар сарын 26, 27-нд “Экологи газар тариалангийн зохистой дадал” сэдэвт сургалтыг Тайшир сумын нутагт зохион байгуулсан билээ. Сургалтаар үрслэгээний газруудад практик дадлагуудыг явуулж, хувиараа газар тариалан эрхлэгч, ногоон байгууламж сонирхогч, аймгийн хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг хамруулсан.
| Говь-Алтай аймаг ХААИС-тай хамтран ажиллана |
|
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |