Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, шийдвэрээ танилцууллаа.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Коронавирусийн эсрэг вакцинд манай улсын нийт хүн амын 60 хувь нь бүрэн хамрагдаад байна. Хэрвээ хүүхдүүдийг бүрэн вакцинжуулж дуусвал 70 хувьд хүрэх боломжтой. Цар тахлын халдварын тохиолдол нэг сая хүрч болзошгүй тооцооллыг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өмнө нь гаргаж байсан. Дархлаажуулалтад хамрагдсанаар үр дүн гарч байна. Мөн манай улсад дельта вирусийн тохиолдол илэрсэн. Энэ төрлийн вирус альфа вирусээс 46 хувиар хурдан тархалттайг эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Засгийн газар болон УОК-ын хуралдаанаар бүүстэр тунгийн талаар ярилцаж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас вакцинжуулалтын гурав дахь тунгийн талаар хараахан зөвлөөгүй байна.
Энэ нь коронавирусийн вакцины хүртээмж дэлхий нийтэд хүртээмжгүй байгаатай холбоотой. Гэвч дэлхийд гуравдугаар тунгаа туршилтаар хийж буй улс орон байгаа. Харин манай улсын хувьд энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа. Эрүүл мэндийн яамны өнөөдрийн өгсөн мэдээллээр ирэх наймдугаар сардаа багтан тодорхой зорилтот бүлгүүдэд хандан гурав дахь тунгийн вакцинжуулалтыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөгөө холбогдох байгууллагуудад танилцуулсан. Гэвч УОК болон Засгийн газраас хараахан шийдвэрлээгүй байгаа юм” гэв.
Мөн тэрбээр “Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулахыг тогтоолыг өнөөдөр Засгийн газраас баталсан. Үүнээс гадна манай улсын Гадаад харилцааны сайд Батцэцэг БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай болсон. Тухайлбал, ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах, нүүрсний гарцыг нэмэгдүүлэх зэрэг Монгол Улсын талаас тавьсан саналуудад БНХАУ-ын тал нааштай хариу өгсөн” хэмээв.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн өгсөн мэдээллээр ирэх наймдугаар сардаа багтан тодорхой зорилтот бүлгүүдэд хандан гурав дахь тунгийн вакцинжуулалтыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөгөө холбогдох байгууллагуудад танилцуулсан
| ЭМЯ-наас ирэх сард коронавирусийн вакцины гуравдугаар тунг эхлүүлэх төлөвлөгөө гаргажээ |
|
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |