
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД Н.МЭНДСАЙХАН, М.ТЭРГЭЛСАР
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 20 тамирчин байна. Манай улсаас өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медальт Нямсүрэнгийн Мэндсайхан “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Харин хоёрдугаарт тойрогт түүнийг хүчтэй өрсөлдөгч Азербайжаны Balabay AGHAYEV хүлээж байна. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “В” хэсгийн аваргын төлөө Украины Dilshot KHALMATOV, Бразилын Chrystian Silva нарын хэн ялсантай барилдана. Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Мөнхжаргалын Тэргэлсар, Азербайжаны Murad Muradli-тай таарсан. Хэрэв түүнийг хожиж чадах юм бол хоёрдугаар тойрогт амаргүй өрсөлдөгч Бельгийн Jorre VERSTRAETEN-тай барилдах юм.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД Б.НЯМРЕНЧИН, А.АЗБААТАР,Э.БИЛЭГТ
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 25 тамирчин барилдана. Манай улсаас тус жинд барилдах Бадамрагчаагийн Нямренчин “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Германын Martin SETZ-тэй таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Японы Takeshi TAKEOKA-тай барилдана. Энэ жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Алтанхүүгийн Азбаатар, Монтенегро Улсын Jusuf NURKOVIC-той таараад байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Японы Ryoma TANAKA-тай барилдана. Тус жинд АНУ-ын нэр дээр барилдах, 19 настай Эрдэнэцогтын Билэгт “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Adilbek BERIKULY-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Испанийн David GARCIA TORNE-той барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД Б.УРАНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын 12 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас энд жинд залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяа барилдана. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт “В” хэсгийн аваргын төлөө Испанийн Ayumi LEIVA SANCHEZ-тай барилдах юм. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хэсгээсээ нэгээр гарч шөвгийн дөрөвт үлдэх боломжтой болно. "Баку-2025 Гранд слам"-ыг "С1" телевизээр хоёрдугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд үдшийн 21.00 цагаас албан ёсны онцгой эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулна.
| ЖҮДО БӨХИЙН “БАКУ-2025 ГРАНД СЛАМ” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ |
|
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |