Монгол Улсад 2023 онд олимп, дэлхийн аваргуудаар багаа бүрдүүлсэн ОХУ-ын уран гулгалтын одод шоу тоглолт болж байлаа. Уг тоглолтын салхийг хагалж нээлтийн үзүүлбэрээ үзүүлсэн Монгол уран гулгагч 16 настай О.Мишээл охин өчигдөр Азийн наадамд ирээдүйтэй уран гулгагч болохоо харууллаа. О.Мишээл Ази тивийн шилдгүүд чуулсан “ Харбин-2025” Азийн IX наадамд Монгол Улсынхаа нэрийг дуудуулан өрсөлдлөө. Түүний хувьд энэ тэмцээн олон улсын хамгийн анхны бөгөөд хамгийн томоохон тэмцээн нь болж байна.
.jpg)
Отгонбаатарын Мишээл охин 2006 онд АНУ-д төрж 2020 онд Монгол Улсдаа суурин амьдрахаар ирсэн, АНУ-ын иргэншилтэй. Долоон настайдаа уран гулгалтын спортод хөл тавьж 12 дахь жилдээ уг спортоор хичээллэж байна. Эх орондоо аав, ээжийн хамтаар ирэх үеэр цар тахлын хүндхэн жилүүд таарч бэлтгэлээ цалгардуулсан үе ч түүнд бий.

Бэлтгэлээ эрчимжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн урд, хойд. хөршид ч хамтарсан бэлтгэлд оролцож явжээ. Ингэж явсаар 2023 оноос Япон Улсын Нагояа хотноо Тэцукацу Накашима багшийн удирдлага дор бэлтгэлээ базаасаар байгаа. Тэр өнөөдөр богино үзүүлбэрт 26.32 оноо авч дараагийн шатны өрсөлдөөнд нэрээ үлдээж чадлаа. Олимп, дэлхийн алдартай тамирчид бэлтгэж өөрийн мэддэг чаддаг бүхнээ Монголынхоо бяцхан хүүхдүүдэд заана гэх гоё мөрөөдөлтэй. Ази тивийн наадамд өнөөдөр дахин шинэ хуудас, түүх бичих болов уу.
.jpg)
| МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ 16 НАСТАЙ УРАН ГУЛГАГЧ О.МИШЭЭЛ |
|
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |