Хятадын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор өрсөлдсөн Б.Гэрэлтуяа хагас шигшээ уралдаанд 1:40.249 минутын амжилтаар замаа дуусгаж, энэ гараанд дөрөвдүгээр байрт хурдаллаа. Финалын шатанд уралдах боломжгүй болсон ч Азийн өвлийн спортын наадмын шорт трейкийн төрөлд хагас шигшээд шалгарсан анхны монгол тамирчин болсон билээ.
Б.Гэрэлтуяагийн олон улсын тэмцээнээс медаль хүртсэн амжилтаас товч дурдвал, “Danubia Series–Sofia Open 2023” болон Тэнгсийн цом”, тэмцээнээс нийлбэр дүнгээр алт, “Deutschland cup” тэмцээнээс нийлбэр дүнгээр мөнгө, Asian Trophy олон улсын тэмцээнээс хошой хүрэл, “Sea Trophy Manila” олон улсын тэмцээнээс хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.Тус наадмын шорт трейкийн төрөлд оролцсон Монголын тамирчдын өрсөлдөөн үүгээр өндөрлөж байгаа ба “Харбин-2025” наадамд Монголын дөрвөн шорт трейкчид өрсөлдлөө.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| “ХАРБИН-2025”: Б.ГЭРЭЛТУЯА 1000 МЕТРИЙН ЗАЙН ХАГАС ШИГШЭЭД УРАЛДЛАА |
|
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |