"Белград 2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 68 кг, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдана. Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, Шведийн тамирчин Европын хошой аварга Ионна Малмгрентэй барилдана.
Эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга МУГТ Пүрэвдоржийн Орхон, Хятадын тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга Лон Жиатай, эмэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, Сербийн тамирчин Эмилия Яковльевичтой таарсан. Эмэгтэйчүүдийн 72 кг-д ОУХМ Энх-Амарын Даваанасан, Полшийн Наталья Стрзалкатай тус тус эхний тойрогт барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн шигшээд МУГТ Д.Отгонжаргал, Японы Юи Сүсакитай барилдах юм. Сүүлийн өдрийн тэмцээн Улаанбаатар хотын цагаар 16:00 цагт Серби Улсын нийслэл Белград хотын "Stark Arena"-д эхэлнэ.
| Дэлхийн аваргын сүүлийн өдрийн барилдаан болно |
|
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |