Хятадын Ханжоу хотноо Азийн наадамд оролцох манай тивийн Үндэсний олимпын хороодын баг тамирчид тамирчдын тосгондоо цугларсаар байна. Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг өргөх ёслол “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгонд өчигдөр зохион байгуулагдлаа.
Ёслолоор тамирчдын тосгоны дарга Ли Хуолин “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгон нь 20,000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1000 гаруй сайн дурын ажилтнууд нийт баг тамирчдын тав тух, мэдээ мэдээллээр хангаж олон талт үйлчилгээ үзүүлж буйг онцоллоо. Түүнчлэн баг тамирчид тамирчдын тосгонд Хятадын өв соёл, ёс заншилтай танилцах боломжтойг дуулгаж, Монголын баг тамирчдад амжилт хүсэв.
Энэ үеэр Монголын багийн ахлагч А.Ганбаатар Хятадын "CCTV"-д өгсөн ярилцлагадаа халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, энэ удаагийн наадамд Монголын баг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцож байгааг онцлон өндөр амжилт гаргахыг зорьж байгааг дурдлаа.
Ташрамд дурдахад өнөөдрийн байдлаар манай волейбол, хөл бөмбөг, крикет, орчин үеийн таван төрөлт, штабын нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоу хотноо хүрэлцэн очиж бэлтгэлээ базааж байна.
| Азийн наадмын тамирчдын тосгонд Монгол Улсын туг мандлаа |
|
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |