Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчлах "Бидний бахархал" төсөл Архангай аймагт хоёр дахь өдрөө цэргийн цол олгох бүх цэргийн наадмаар үргэлжилж, дууслаа. Цэргийн цол, чимэг олгодог 32 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-ыг МҮБХ, "Алдар" спорт хороо хамтран анх удаа орон нутагт ийнхүү зохион байгуулсан юм. Уг наадамд аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан найм даван түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх, аймгийн харцага Х.Наранбаяр үзүүрлэж, цэргийн заан цол хүртсэн юм.
Тус барилдааны их шөвгийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх аймгийн арслан Н.Амгаланбаатар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн бөх аймгийн заан Б.Баянсүх нар шалгарсан юм.
“Бидний бахархал” төслийн хүрээнд зохион байгуулагдсан 32 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-д Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат "Аврагч" спорт хорооны бөх сумын заан Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат сумын заан Т.Лхагвасүрэн, Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат сумын заан А.Дорждэрэм нар 5 даван шөвгөрч, цэргийн начин цол хүртсэн юм.
| Бүх цэргийн наадамд Б.Өлзийсайхан түрүүлэв |
|
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |