Монголын үндэсний олимпын хороо болон “Скайтел” ХХК хооронд “Мөнгөн түнш”-ийн гэрээ байгуулах ёслол өчигдөр “Олимпик хаус”-т боллоо. Гэрээнд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн нар гарын үсэг зурав. Ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Скайтел” ХХК-ийн маркетинг, олон нийттэй харилцах албаны Захирал Г.Энхтөр, дижитал бүтээгдэхүүн, контент хөгжүүлэлтийн албаны захирал Ц.Ариунзаяа нар оролцов.
Гэрээний хүрээнд “Скайтел” ХХК нь МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэй болсноос гадна “Ханжоу 2022” Азийн наадам, “Канвон 2024” Залуучуудын өвлийн Олимп, “Бангкок – Чонбури 2022” Азийн танхимын болон тулааны наадам, “Парис 2024” Олимпын наадамд баг тамирчдаа дэмжин хамтран ажиллах юм.
“Скайтел” ХХК нь мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч үндэсний компанийн хувьд олимпизмыг тогтмол дэмжиж, бүх нийтийн эрүүл мэндийн хөгжилд чиглэсэн дотоодын болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийдэг билээ. Тухайлбал “Скайтел” ХХК нь "Лондон-2012", "Рио-2016", "Токио – 2020" Олимпын мөчлөгт МҮОХ-ны түнш байгууллагаар ажилласан түүхтэй.
| МҮОХ, “Скайтел” ХХК-тай мөнгөн түншийн гэрээ байгуулав |
|
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |