Энэхүү уулзалтаар:
- Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах зорилготой ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн /MOWCAP/ 10-р чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар болсон бөгөөд уг чуулганыг зохион байгуулах болсныг баталгаажууллаа.
- ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийг жагсаалтад Монгол Улсаас “Монгол нүүдлийн зан үйл”, “Наурызын баяр”-ыг нэр дэвшүүлэхээр болсныг дуулгав.
- ЮНЕСКО-гийн “БҮТЭЭЛЧ ХОТЫН СҮЛЖЭЭ”-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг бүртгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод соёлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дотоодын бүтээлч үйлдвэрлэгчдийг дэмжих бодит алхмуудыг хийсэн.
- "Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцын хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улс Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болсон бөгөөд үргэлжлүүлэн бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
- ЮНЕСКО-той хамтран орон нутгийн удирдлагуудыг чадавхжуулах, Дэлхийн өвийн конвенцод тулгуурлан соёлын өвийн чиглэлээр мэргэших шинэ залуу судлаачдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл хөтөлбөр, сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаа гэлээ.
Мөн Бүгд Найрамдах Франц Улсын Версалын Хатан хааны дуурийн театрт тоглогдох Монгол Улсын Соёлын элч-Морин Хуурын чуулга болоод Нант хотод зохион байгуулагдах “Чингис Хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” тусгай үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей болон бусад албан тушаалтныг Монгол Улсаас БНФУ-д зохион байгуулагдах соёлын арга хэмжээнд оролцохыг урилаа.
| ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази, Номхон далайн /MOWCAP/ 10 дугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулна |
|
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |