Тэрбээр “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан тэмдэглэлт өдрийн мэндчилгээг Монголынхоо нийт ард иргэд, үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын ажилтнуудад өргөн дэвшүүлье.
Эдүгээгээс 33 жилийн тэртээ Монголын ард түмэн парламентын засаглалыг сонгож, орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. Улмаар монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа засаглалын хэлбэрээ сонгон тунхагласнаар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллага болох Монгол Улсын Их Хурлаар дамжуулан хэрэгжүүлж байна.
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Хууль тогтоох, төлөөлөх шинжийг хослуулсан байнгын ажиллагаатай парламентын хэлбэр, парламентат ёсыг соёлт ертөнцийн чухал нээлтийн нэг гэж үздэг бөгөөд манай үе үеийн парламентууд өөр өөрийн онцлог түүхийг бүтээсээр иржээ. Ингэхдээ ард иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхийг бүрэн дүүрэн хангах явдал үе үеийн парламентын тэргүүн зорилго байсаар ирсэн.
Иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнийгээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж, эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангаж чаддаг байх нь парламентат ёс төдийгүй аливаа улс үндэстэн цаашид тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа мөн.
Иймд зөвхөн шударга ёс, хууль засагладаг нийгэм, ардчилал, хүний эрхийг бүрэн утгаар нь дээдэлсэн төр сэргэн мандаж, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг цогцлооход та бидний хамтын хүчин чармайлт чухал болохыг энэ тэмдэглэлт өдөр онцлон сануулахыг хүсч байна.
Монгол төр мөнх оршиж, монгол айл өрх, хүн бүрийн амьдрал дүүрэн жаргалтай байх болтугай” гэлээ.
| Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 33 жилийн ой тохиож байна |
|
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |