Энэ үеэр яллагдагч Б.Ганхуяг шүүхээс татгалзах санал гаргаж, үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын хууль, шүүхийн хараат бус байдалтай, бие даасан байх зарчмыг би яриад байгаа юм. Өмнө нь хонгилын шүүгч нар гэж байсан. Одоо барьцаалагдсан шүүгч нар гэж байх боллоо. Эхлээд АТГ-аас бичгээ аваач, та нарыг барьцаалагдаагүй гэдгийг би яаж мэдэх вэ. Би есөн сар хоригдлоо, дахиад гаргахгүй юм байна. Намайг гаргаж ард түмэнд үгийг минь сонсохгүй, энд байлгах сонирхолтой хүмүүс байсан хэвээрээ л байгаа. Надад шүүгч нарын АТГ-аас авсан бичиг хэрэгтэй, дараа нь би үгээ хэлмээр байна. Тийм учраас би Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Надад жорлонгийн хэрэг тохчихоод ард нь та нар үлдэх юм уу. Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд мөнгийг нь над дээр бичих юм уу. Түүнийгээ бүгдийг нь бичээд аваад ир. Эцэггүй хүүхэд байсан ч аваад ир.
Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Надад зургаан үйлдэл байгаа. Энэ нь хүн танилцуулсан л асуудал юм. Энэ 11 хүн намайг болон Б.Халиун таныг улс төрийг золиос болгочихлоо. Би энд золиослогдож, тэд засаг, тамга, төртэйгөө үлдэж болохгүй. “Эзнийг нь барьчихлаа” гээд ард түмний жагсаалыг хулхидаж тараасан. Энэ төслүүдийн эзэн нь Т.Аюурсайхан биш. Энд яг юу хийж сууж байгаа юм. Надтай хэсэг найзалсны төлөө энд сууж байгаа бол бүгдийг нь аваад ир. Тэгвэл 76-уулаа энд сууя.
Би АТГ-д бүгдийг нь хэлсэн. Одоо тэр бүгд хаана байна, дараад өнгөрөх юм уу. Жагсаалын үеэр 68 хүн орж ирсэн. Одоо би ганцаараа байна. Намайг байлга. Би гарах юм бол олон хүний зүрх зогсох гээд байна. УИХ, Засгийн газар над руу тэр чигээрээ дайрлаа. Би есөн сар чимээгүй байлаа. Айж байгаа болохоороо намайг яриулахгүй байна” гэлээ.
Тэгвэл шүүхээс Б.Ганхуягийн Ерөнхий шүүгчээс татгалзах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснээр хуралдаан завсарлаад байна.
| Б.ГАНХУЯГ: Т.Аюурсайхан надтай хальт найзласны төлөө энд юу хийж сууж байгаа юм. Тэгвэл 76-г бүгдийг нь авч ирээд суулгачих |
|
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |